Монгол хэлний хичээлийн гэрийн даалгавар
Өвөөгийн сургаал
Хараал үгийг цээрлэж яв
Ерөөл үгийг цээжилж яв
Хүн бүрийг хүндэлж бай
Хэн бүхэнтэй мэндэлж бай
Ажил үйлд амжилт хүссэн
Аятай ерөөл айлгаж сур гэж
Өвөө надад захиж сургана
Өөрөө түүнийгээ үргэлж сахина
(Д.Санжжав)
1.Дээрх шүлгийг цээжилж ирэх
2.Урт эгшгийг нөхөж бичээрэй.
Урт насалж
Уд..н жарг..рай
3.Шүлгээс эм эгшигтэй үгийг түүж бичнэ үү?
4. Ерөөлийн үг 2-ыг бичээд цээжилж ир.
5.Өгсөн үгээр өгүүлбэр зохиож бич.
(улирал,сайхан,Намрын байдаг.) (Тариа,гүйцдэг.Ногоо
ургаж), (намрын ,би,дуртай,улиралд)
Математикийн гэрийн даалгавар
18 ба 9-ийн ялгаврыг 6-аар нэмэгдүүлэх илэрхийллийг бичиж бодоорой.
Нэг хэрчмийн урт 3 см, нөгөө хэрчмийн урт нь түүнээс 2 см-ээр урт байх хоёр хэрчим зураарай.
3.(8+3)+4 6+6+5 (7+5)+2 9+7-4
4.Хүүхдүүд 8 бургас, 5 хус тарив. Бүгд хэдэн мод тарьсан бэ?
Бургас нь хуснаас хэдээр олон бэ?
Хус нь бургаснаас хэдээр цөөн бэ?
5. Шувууг 5,5 -аар багцална уу?
Дараах тоог жиш.
16 17 15+2 17 17-2 13+4
15 15 18-3 15 15+5 10+10
Монгол хэлний гэрийн даалгавар
Сэдэв :“Ж” гийгүүлэгч
Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ. Эхэд юуны тухай өгүүлсэн байна вэ?
Жаргал
Жаргал .............. эгч охин. Эрт босож ............. тусалдаг.
Жимсээ .................. ажилсаг. (эгч шигээ, ээждээ, ажилсаг)
Таа, тогтоо.
Жин торго захгүй
Жижиг сувд нүхгүй (..........)
Холбоо үг бүтээж бич.
Цоож, жимс, түлхүүр, жимсгэнэ
Аль үг нь бусдаасаа өөр вэ?
Ногоон, цагаан, төмс, улаан
а. Ногоон в. Төмс
б.цагаан г. улаан