2011-04-04

Зайн сургалтын хичээл -1

1-р анги математик

  1. Орхигдсон тоог бичээрэй.

    11,13,15,....,....,....,

  2. Эдгээр тооноос аль нь 2 аравтад ойр байрлах вэ? Зөв тоог олж дугуйлаарай.

    А. 1Арав 8 нэгж Б.1 арав 5 нэгж

    В. 1Арав 4 нэгж Г. 1Арав 1 нэгж

  3. Тоог жишээрэй.

    2 арав .... 12 ба 5-ын нийлбэр

    18 ба 7-гийн ялгавар.... 1 арав 2 нэгж

    20-6..... 16-2

    1 арав 7 нэгжийг 3 нэгжээр нэмэгдүүлэх.... 2 арав

  4. Орхигдсон тоог бичээрэй.

    ...


2011-04-04

Бие дааж цээжлэх сэдэв

Түргэн хэллэг

    1. Амраа арагшаа арав алхаарай

      Алимаа урагшаа алив алхаарай.

    2. Алаг шавар

      Араг савар

    3. Айлын араг алга

      Аргал авчрах арга алга.

    4. Араг савар хоёр нэг

      Аргал хоргол хоёр нэг.

Шүлэг

      Ишиг

      Ишиг ер нь

      Ичдэггүй юм байх даа

      Ийм жаахан байж

      Сахалтай болчихвол

      Их том харагдана гэж

      Санадаг юм байх даа?

      Эвгүй энэ гоёлоо

      Сайхан гэж боддог юм байх даа .

      З.Далхжав.

      Зүйр үг

      Аавын сургаал алт

      Ахын сургаал ачлал

      Ээжийн сургаал эрдэнэ

      Эгчийн сургаал элбэрэл

Математик

  1. 1-р нэмэгдэхүүн 7, 2-р нэмэгдэхүүн 6, нийлбэрийг о...