2011-04-04
Эцэг эхэд зөвлөх нь Хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогийг математик сургалтанд харгалзах нь 1. 9 -н настай хүүхдийн нас, бие ,сэтгэхүйн онцлог. Хөдөлгөөнтэй болж буй үйл явдалд анхааралтай ханддаг.Биеэ барих чадвартай. Сонирхол нь өргөн болно.Юу хийхээ төлөвлөдөг. Тэднийг хүндэтгэн том хүнтэй харьцаж байгаа мэт хандвал хүнтэй амархан зохицдог. Бие даах маш их эрмэлзтэй Сэтгэлийн нарийн ээдрээтэй шинжүүдийг илэрхийлэх, хүлээн авч ойлгох чадвартай Хөвгүүд спортод их дуртай Аялах, ууланд авирах гэх мэт.Адал явдлыг хайдаг. Ярих чадвар нь эрс өсдөг.Санал бодлоо хуваалцах дуртай,хэл яри...

2011-04-04

Монгол хэлний хичээлийн гэрийн даалгавар

Өвөөгийн сургаал

Хараал үгийг цээрлэж яв

Ерөөл үгийг цээжилж яв

Хүн бүрийг хүндэлж бай

Хэн бүхэнтэй мэндэлж бай

Ажил үйлд амжилт хүссэн

Аятай ерөөл айлгаж сур гэж

Өвөө надад захиж сургана

Өөрөө түүнийгээ үргэлж сахина

(Д.Санжжав)

1.Дээрх шүлгийг цээжилж ирэх

2.Урт эгшгийг нөхөж бичээрэй.

Урт насалж

Уд..н жарг..рай

3.Шүлгээс эм эгшигтэй үгийг түүж бичнэ үү?

4. Ерөөлийн үг 2-ыг бичээд цээжилж ир.

5.Өгсөн үгээр өгүүлбэр зохиож бич.

(улирал,сайхан,Намрын байдаг.) (Тариа,гүйцдэг.Ногоо

ургаж), (намрын ,би,дуртай,улиралд)

...