2011-04-04

Бие дааж цээжлэх сэдэв

Түргэн хэллэг

    1. Амраа арагшаа арав алхаарай

      Алимаа урагшаа алив алхаарай.

    2. Алаг шавар

      Араг савар

    3. Айлын араг алга

      Аргал авчрах арга алга.

    4. Араг савар хоёр нэг

      Аргал хоргол хоёр нэг.

Шүлэг

      Ишиг

      Ишиг ер нь

      Ичдэггүй юм байх даа

      Ийм жаахан байж

      Сахалтай болчихвол

      Их том харагдана гэж

      Санадаг юм байх даа?

      Эвгүй энэ гоёлоо

      Сайхан гэж боддог юм байх даа .

      З.Далхжав.

      Зүйр үг

      Аавын сургаал алт

      Ахын сургаал ачлал

      Ээжийн сургаал эрдэнэ

      Эгчийн сургаал элбэрэл

Математик

  1. 1-р нэмэгдэхүүн 7, 2-р нэмэгдэхүүн 6, нийлбэрийг олоорой.

  2. 1-р нэмэгдэхүүн 5, 2-р нэмэгдэхүүн 4, нийлбэрийг олоорой.

  3. Хасагдагч нь 10 хасагч нь 4 бол ялгаврыг ол.

  4. Хасагдагч нь 8 хасагч 6 бол ялгаврыг ол.

  5. 1-р нэмэгдэхүүн 7, 2-р нэмэгдэхүүн нь мэдэгдэхгүй нийлбэр нь 8 бол 2-р нэмэгдэхүүнийг олоорой.

  6. <>=(задалж бодоод жишээрэй)

    2+7 4+2 6-2 8-2 5+3 10-2

    6+2 6-2 9-7 10-7 4+4 5+5

    7+2 9 8-5 1+3 3+6 4+5

    9-2 7 8-8 1 2+2 9-5

    1. Хэрчмүүдийг тус тус зураарай.

      2См 5см 7см 10см 8см

8.Дараах илэрхийллийг задалж бодоорой.

10+(4+2)= 10-(7+1)=

(8-2)+4= (7-6)+8=

4+(8-6)= 3+(6-5)=

  1. Номын санд 14 эрэгтэй сурагч, түүнээс 8-аар цөөн эмэгтэй сурагч байв. Номын санд бүгд хэдэн сурагч байсан бэ?

    1. 6см+7см 14см-8см+2см

      8см-5см 9см+3см-7см

      12см-8см 16см-8см-2см

    2. 14-ийг 6-аар хорогдуулаарай.

      10 ба 3-ийн ялгавар хэд вэ?

      18 ба 9-ийн ялгаврыг 6-аар нэмэгдүүл.

      15 ба 5-ын ялгаврыг 3-аар нэмэгдүүл.

      9 ба 6-гийн нийлбэрийг 5-аар багасга.

      10 ба 7-гийн нийлбэрийг 9-өөр багасга.

Монгол хэл 1-р анги

1.Дараах үгэнд хос эгшиг нөхөж бичээрэй.

з . .рмаг, огтор . . , хүүхэлд . . , . .раг, . . мс, х . . тэн, б . .шин

2.Авиа, үсгийн тоог тодорхойлоорой.

өрөм-....үсэг,...авиа; ааруул-....үсэг, ...авиа; ээзгий-....үсэг, ...авиа,

айраг-....үсэг, ...авиа; тараг-...үсэг, ...авиа; сүү-...үсэг,...авиа

3.Дараах үгсээр холбоо үг бүтээгээрэй.

цаг................, хурдан................,

газар............, сайхан................,

4.Хоёр үетэй үгээс бүтсэн шувууны нэр 5-ыг бичээрэй.

..........................................................................................

.........................................................................................

5.Хаалтанд байгаа үгсийг үеийн тоонд тохируулан бичээрэй.

(багш,жолооч,барилгачин,сэтгүүлч,эмч,тамирчин,захирал)

1 үетэй:.......................................................................

2 үетэй:.......................................................................

3 үетэй:......................................................................

4 үетэй:......................................................................

6.Хаалтанд байгаа үгсээс аль нь тохирохыг нөхөж бичээрэй.

(шингэн, хатуурна,хүн,мод,дуулсныг,дуслыг)

Ус шингэн боловч мөс болон............................

Ганц ............... гал болохгүй

Ганц ............... айл болохгүй.

........................ хураавал далай

........................ хураавал эрдэм

Бичсэн: Monh-Anu | цаг: 13:51 | Бие даалт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax